Ж.ЭНХБАЯР: НАМААС НАМАЙГ ТӨВИЙН БҮСИЙГ ХАРИУЦАЖ АЖИЛЛА ГЭСЭН
Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяраас нэр дэвшигчийг тодруулах намын бага хурлын хүрээнд тодрууллаа.
Тэрээр "Би төвийн бүс буюу Дархан, Сэлэнгэ, Төв аймаг 5-р тойрогт нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн. Намын мөрийн хөтөлбөрт туссан гол гол заалтыг хэрэгжүүлэхэд төвийн бүс өөрөө шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Төвийн бүс 2 сая хүн амтай, төвийн бүс хэрхэн хөгжихөөс улс орны ирээдүйн хувь заяа шалтгаална. Энэ зорилтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн, та энэ бүсэд өөрийгөө танилцуулаад ажилла гэж намаас санал болгосон.
Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс 3-4 хүн нэр дэвшинэ. Би 2020 оноос Төрийн тусгай албанд шилжиж ажилласан. Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа учир намаасаа түтгэлзсэн" гэлээ.