ОЙ ГАРАНТАЙ ХҮҮХДЭЭ ОРХИЖ АРХИДАН СОГТУУРСАН ИРГЭД ДАРХАН-УУЛ АЙМГААС ТҮР ИРЭЭД БАЙЖЭЭ

GNNGNN
Mar 20, 2024  
 0
ОЙ ГАРАНТАЙ ХҮҮХДЭЭ ОРХИЖ АРХИДАН СОГТУУРСАН ИРГЭД ДАРХАН-УУЛ АЙМГААС ТҮР ИРЭЭД БАЙЖЭЭ

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд энэ сарын 16-нд эцэг эх нь архидан согтуурч, үл хайхарснаас ой гарантай хүүхэд осгосон хэрэг гарсан юм. Тодруулбал, тус дүүргийн хуучнаар V хороо буюу АлтанӨлгийд уг хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагад энэ сарын 16-ны өглөө 08:38 цагийн үед “Хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид дуудлагын дагуу очиход бага насны хүүхэд осгосон байдалтай байжээ.

 Хүүхдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн эмчлүүлж эхэлсэн байна. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт гараагүй байна.