О.ТЭМҮҮЛЭН 4 ЦАГИЙН ТУРШ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН ГЭДГИЙГ АТГ-ААС ҮГҮЙСГЭЛЭЭ

GNNGNN
May 21, 2025  
 0
О.ТЭМҮҮЛЭН 4 ЦАГИЙН ТУРШ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН ГЭДГИЙГ АТГ-ААС ҮГҮЙСГЭЛЭЭ

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн өнөөдөр /2025.05.21/ Монгол Улсад газардсан.

Түүний тансаг хэрэглээнд холбогдох нийгмийн дургүйцлийг хүргэсэн асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Энэ хүрээнд мэдүүлэг өгөхөөр Монголд ирнэ гэдгээ хэлсэн.

Тэгвэл, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “О.Тэмүүлэн АТГ-т очиж дөрвөн цагийн турш мэдүүлэг өгсөн” гэж яриад байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд “Би орлогоо бүрэн нотолж чадна. Манай хүү сүйн бөгж авч өгсөн, бусад бэлэг сэлтэд холбоогүй гэсэн. Хүүдээ итгэж байгаа” хэмээсэн удаатай.

О.Тэмүүлэн найз охиндоо өндөр үнэ бүхий бөгж, цүнх зэрэг тансаг хэрэглээний бэлэг авч өгсөн нь цахим орчинд ил болж, “Огцрох амархан” жагсаалын үндсэн шалтгаан болоод байгаа билээ.

АТГ-аас О.Тэмүүлэн мэдүүлэг өгсөн эсэхийг тодруулахад үгүйсгэлээ. Харин хэвлэлийн алба нь "Мэдээлэл өгөх боломжгүй" гэв.