ОРОН СУУЦЫН МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ

GNNGNN
Oct 16, 2026  
 0
ОРОН СУУЦЫН МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлж батлууллаа.

Сүүлийн 2 жилд скүүтер, мопедтой холбоотой осол гэмтлийн тоо нэмэгдсэн.

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлж батлууллаа.

18-аас дээш насныхан цахилгаан дугуй, мопед, скүүтер жолоодох эрхтэй байна.

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Орон сууцын мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ.

Баригдаж буй орон сууцын зөвшөөрөл, газрын асуудал, давхардуулан гэрээ хийсэн эсэх бүх мэдээллийг цахим санд нэгтгэн нээлттэй болгоно.

Мэдээллийн цахим сан энэ оны 11 дүгээр сарын 15-нд бэлэн болно.

Цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд орон сууцын залилах гэмт хэргийн шийдвэрлэлт, хохирлыг барагдуулах ажиллагааг эрчимжүүлнэ.

Мөн хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Хайгуулын есөн талбайд гэрээт хамгаалалт авах эрхийг нээж, газрын тосны салбарт гэрээт хамгаалалт хэрэгжүүлэн хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаална.

Газрын тосны салбарт гэрээт хамгаалалт хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаална.

Хайгуулын есөн талбайд гэрээт хамгаалалт авах эрх нь нээгдэж байна.

Ингэсэнээр эрэл хайгуулын ажил хэвийн явагдана.