О.ОСОРЖАМАА: НАМАЙГ ХУТГАЛСАН ТЭР ХҮН ОЛДСОН БОЛОВ УУ. ЭЛЭГ, ХОДООД ГЭДЭС ГЭЭД ХУТГАЛУУЛААГҮЙ ГАЗАР БАЙХГҮЙ
Иргэн О.Осоржамаа бусдад хутгалуулсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл О.Осоржамаа өөрийн цахим хуудаснаа "Осоржамаа нь хүнд хутгалуулж элэг, гэдэс, ходоод гээд хутгалуулаагүй газар байхгүй. Намайг хутгалсан тэр хүн олдсон болов уу гэж бодоод байж байна. Манай Монголын цагдаа нар минь яаралтай олсон байх аа.
Эмнэлэгт ухаангүй, цус алдалттай ирээд яаралтай мэс засалд орсон. Алтан гартай эмч нартаа маш их баярлалаа" гэжээ.