О.МАГНАЙ НАРЫН 11 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАВ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч өчигдөр хуралдан, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Э.Болорчулуун, Ц.Шижир, Ц.Алтанцэцэг, Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ, Г.Идэрчулуун, Б.Цогжаргал, Б.Батцэрэн, Б.Бямбацогт, Х.Саруул нарт холбогдох хэргийг шүүгдэгч Г.Идэрчулууны өмгөөлөгч Я.Баярсайхан, Ж.Гантулга, шүүгдэгч Ш.Ядамдоржийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Э.Болорчулууны өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Ц.Шижир, шүүгдэгч О.Магнайгийн өмгөөлөгч Т.Баясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.