ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Б.БААСАНХҮҮ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН БОЛНО
Парис-2024 зуны олимпын жүдо бөхийн тэмцээнд Монгол Улсаас мөнгөн медаль хүртсэн тамирчин нь Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү. Тэрбээр олимпын наадмын эхний өдөр -48 кг жинд барилдаж, Парисын тэнгэрт Монгол Улсынхаа далбааг мандуулсан билээ. Тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж олон жилийн тууштай хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн ОУХМ Б.Баасанхүү МУГТ цол хүртэхээр болжээ.