ОЛОН УЛСЫН ОЛИМПЫН ХОРООНЫ ГИШҮҮН, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

GNNGNN
Sep 17, 2026  
 0
ОЛОН УЛСЫН ОЛИМПЫН ХОРООНЫ ГИШҮҮН, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзлаа. Уулзалтаар МҮОХ-ны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын зорилтын талаар танилцуулж, Монголын спортын салбарт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх гарцын талаар санал солилцов.

Түүнчлэн “Айчи–Нагояа 2026” Азийн XX наадамд эх орноо төлөөлөн оролцож буй Монголын баг, тамирчдын бэлтгэл, төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр спортын салбарын бодлого, хөгжлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын баг, тамирчдыг тив, бүсийн болон олимпын наадамд амжилттай оролцох нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар санал нэгдлээ.