ОЛОН УЛСЫН ЭНХ ТАЙВНЫ ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Олон улсын Энх тайвны өдөр өнөөдөр тохиож байнаөдөр буюу есдүгээр сарын 21-нд тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1981 онд энэ өдрийг энх тайвны үзэл санааг бэхжүүлэх өдөр болгон тогтоосон бөгөөд 2001 онд есдүгээр сарын 21-нийг дэлхий даяар хүчирхийлэлгүй байх, гал зогсоох өдөр болгон тэмдэглэхээр тогтжээ.
2026 оны Энх тайвны өдрийг НҮБ “Invest in Peace: For Everyone, Everywhere, Every Day” буюу “Энх тайванд хөрөнгө оруулъя: Хүн бүрийн төлөө, хаа сайгүй, өдөр бүр” уриан дор тэмдэглэж байна. Энэ жилийн агуулга нь энх тайвныг зөвхөн дайн мөргөлдөөнгүй байх ойлголтоор хязгаарлахгүйгээр аюулгүй байдал, нэр төр, боломж, хамтын ажиллагааг өдөр тутмын амьдралд бий болгоход чиглэжээ.
Энэ өдөр Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд байрлах Японы “Энх тайвны хонх”-ыг цохих уламжлалт ёслол болдог. Тус хонхыг 1952 онд дэлхийн 60 гаруй орны төлөөлөгчдөөс цуглуулсан зоосоор цутгаж, 1954 онд НҮБ-д бэлэглэжээ.
Мөн хүүхдүүд зэрэг олон орны иргэд уг хонхыг бүтээхэд зориулан зоос, медаль хандивласан байна. “Энх тайвны хонх” нь жил бүрийн есдүгээр сарын 21-нд дуугардаг бөгөөд дэлхийн улс орнуудын хамтын хүсэл, энх тайвны бэлгэдэл хэмээн НҮБ тодорхойлдог.
НҮБ-аас энэ өдөр зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, хүчирхийлэлгүй байх, энх тайвны төлөөх үйл ажиллагаанд нэгдэхийг улс орнууд болон иргэдэд уриалдаг юм.
