ЦЭЦЭРЛЭГИЙН ШАТНААС УНАЖ ГЭМТСЭН ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭД ОДООГ ХҮРТЭЛ УХААН ОРООГҮЙ БАЙНА

GNNGNN
May 8, 2026  
 0
ЦЭЦЭРЛЭГИЙН ШАТНААС УНАЖ ГЭМТСЭН ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭД ОДООГ ХҮРТЭЛ УХААН ОРООГҮЙ БАЙНА

Цагдаагийн байгууллагаас "Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын цэцэрлэгийн шатнаас 2 настай хүүхэд унаж гэмтсэн" мэдээллийг энэ сарын 07-ны өдөр бүртгэлд авч шалгаж байна.

Шалгалтын явцад тус суманд оршин суух хаягтай 2 настай, эрэгтэй Б нь 2026.05.01-ний өдөр цэцэрлэгийнхээ шатнаас унаж, гэмтэл авч, ухаангүй эмнэлэгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгаа нөхцөл байдалтай байна.