“ОГЦРОХ АМАРХАН” ЖАГСААЛ 6 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛНЭ

“ОГЦРОХ АМАРХАН” ЖАГСААЛ 6 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛНЭ

GNNGNN
May 19, 2025  
 0
“ОГЦРОХ АМАРХАН” ЖАГСААЛ 6 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛНЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй Ө.Өгөөмөр өндөр үнэтэй эд зүйлс бэлгэнд авсан тухайгаа цахим хуудаснаа тавьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, Ерөнхий сайдаас хариуцлага нэхэх хэмжээнд хүрч, залуучууд нэгдэж, жагсаал зохион байгуулж буй жагсаал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна

Жагсаалтай холбогдуулан иргэдийн зүгээс огцруулах шаардлагад гарын үсэг цуглуулж эхэлсэн. Иргэдийн энэ жагсаалд УИХ-ын гишүүд ч нэгдэж эхэлсэн байгаа юм 

Одоогийн байдлаар огцруулах бичигт УИХ-ын дөрвөн гишүүн албан ёсоор гарын үсгээ зуржээ.УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Ж.Золжаргал, С.Цэнгүүн нар гарийн үсгээ зураад байна

Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох, дараагийн шинэ Засгийн газар эвслийн Засгийн газар байгуулахыг дэмжихгүй, албан тушаалтны биш тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байх гэсэн шаардлагуудыг тавьж байна