БАЙТ ХАРВААНЫ БАГ ТАМИРЧИД БНСУ-ЫГ ЗОРИЛОО
БАЙТ ХАРВААНЫ БАГ ТАМИРЧИД БНСУ-ЫГ ЗОРИЛОО

Байт харвааны олон улсын тэмцээн тавдугаар сарын 19-26-ны хооронд БНСУ-ын Инчеон хотод болох юм. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор найман тамирчин, эрэгтэйчүүдийн ангилалд Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдэд Б.Урантунгалаг, Б.Оюун-Эрдэнэ, Б.Буд-Алтай, О.Энхсаруул нар цэц мэргэнээ сорихоор өнөөдөр Инчеон хотыг зорилоо
Монголын байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчдын 2025 оны анхны олон улсын тэмцээн энэ ба дээрх баг бүрэлдэхүүн ирэх сард Сингапур улсад болох Азийн гран прид оролцно