О.АМАРТҮВШИН ЗАЛИЛАН ХИЙДЭГ БОЛСОН УУ
МҮХАҮТ-ийн экс ерөнхийлөгч, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөх О.Амартүвшин залилан хийдэг болсон гэх таагүй мэдээ бизнес эрхлэгчдийн дунд тарах боллоо.
Учир юу гэвээс тэрбээр өнгөрсөн жил хамтарч бизнес хийх нэрийдлээр хагас тэрбум гаруй төгрөгийг нэгэн бизнес эрхлэгчээс аваад ор сураггүй алга болжээ.
Улмаар мөнгөө өгөх хугацаа нь болоход “луу унжиж” чухам л таагүй аашилж байгаа гэнэ шүү.
Найз нөхдийн хооронд нарийн тооцоо байх хэрэгтэй гэдгийг мөнгө зээлдүүлсэн эсвэл луйвардуулсан гэгдэх хүн нь яс махандаа шингэтэл ойлгож байгаа гэх мэдээлэл ч байна.
Бусдын итгэл дээр дөрөөлж мөнгө зээлсэн үү, хувь хувьсгалын тохироо байсан уу? Ямартай ч О.Амартүвшин зөвлөх тун таагүй шуумд орооцолдоод л авлаа… Эр улс өөрсдөө асуудлаа шийдэх бизээ…