ЭДИЙН ЗАСГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГААГААР ДУНДГОВЬ АЙМАГ 21 ДҮГЭЭР БАЙРАНД БУЮУ ХАМГИЙН СҮҮЛД ОРЖЭЭ

GNNGNN
May 7, 2024  
 0
ЭДИЙН ЗАСГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГААГААР ДУНДГОВЬ АЙМАГ 21 ДҮГЭЭР БАЙРАНД БУЮУ ХАМГИЙН СҮҮЛД ОРЖЭЭ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023” судалгааг /2024.05.06/-ны өдөр танилцууллаа. Энэ үеэр эдийн засагч Б.Лакшми дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр, “Дундговийн хувьд бүс нутгийнх нь хувьд аваад үзвэл ашигтай. Яагаад гэвэл хажуудаа Дорноговь түүнчлэн Өмнөговь аймагтай хил залгаа байрладаг. Сонгуулийн бүсчлэлээр нэг тойрогт орчихсон байгаа.

Гэхдээ нөгөө хоёр аймгийг харахад эхний тавд орж байгаа атал Дундговь аймаг 21 дүгээрт орсон. Сүүлийн жилүүдэд ч нэлээн доогуур эрэмбэлэгдсэн. Дундговь аймаг Дорногвь, Өмнөговь аймагтай хамтран хөгжлийн бодлогоо боловсруулахгүй байна.

Нягт уялдаа холбоотой, бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэхгүй байна гэж харагддаг. Ялангуяа Дундговь хамгийн өндөр татаас авдаг аймаг шүү дээ. Бизнес эрхлэлтийн орчныг таатай болгож, ажлын байр байр бий болгох шаардлагатай юм” гэлээ.