НОГООН АВТОБУСНЫ ГЭХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ 8 ДАХЬ УДААГАА ХОЙШИЛЛОО
Улсад 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх Ногоон автобусны хэргийн шүүх хурал өнөөдөр боллло. Тодруулбал Тэнүүн-Огоо ХХЪ-ийн захирал А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох "Ногоон автобус"-ны хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурал өмнө нь долоон удаа хойшилсон. Өнөөдөр хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах санал гаргаснаар ийнхүү хойшиллоо. Уг шүүх хурал нийтдээ найм дахь удаагаа хойшилж байна.