НИЙТИЙН ТЭЭВРИЙН 15 ЧИГЛЭЛИЙН МАРШРУТЫГ ӨНӨӨДРӨӨС ТҮР ӨӨРЧЛӨВ
Нийслэлийн СХД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу “СҮҮ” ХК-ийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил үргэлжилж байна.
Энэ ажилтай холбоотойгоор өнөөдрөөс буюу наймдугаар 4-11-ний хүртэлх хугацаанд зарим нийтийн тээврийн чиглэлийг түр өөрчилжээ. Тодруулбал, тухайн авто замыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн:
- Ч:16Z,
- Ч:62Z,
- Ч:77Z,
- Ч:12Z,
- Ч:16АZ,
- Д:8Z,
- Ч:6Z,
- Ч:82Z,
- М:1АZ,
- Ч:20АZ,
- Ч:44Z,
- Ч:46Z,
- Ч:57Z,
- Ч:57БZ,
- Ч:20БZ гэсэн 15 автобус доорх зураглалын дагуу зорчино.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол авч шийдвэрлэж байна.









