НИЙСЛЭЛИЙН МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХААР 40 ГАРУЙ ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖЭЭ
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн албан бланк дээр нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийг хянан шалгах түр байгуулахаар 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хэллээ.
Түүнчлэн НИТХ-ын даргаас чөлөөлөгдөөд буй А.Баяр мэдээлэл хийх үеэрээ нийслэлийн төслүүд мега төсөл үү, мега хулгай юу гэдгийг тогтоох ажлын хэсэг байгуулна гэдгээ мэдэгдэж байсан юм.
Сануулахад, өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 24 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
