НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 25 МЯНГАН ХҮН ҮЕРТ ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

GNNGNN
Jun 21, 2024  
 0
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 25 МЯНГАН ХҮН ҮЕРТ ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн хэмжээнд хийсэн үерийн эрсдэлийн үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр эрсдэлийн индекс 10.6 буюу маш их байна. Мөн дүүргүүдийн үерийн эрсдэлийн индексийн дундаж 8.1 буюу “маш их” гэсэн дүгнэлт гарчээ.

ТОДРУУЛБАЛ, БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ, СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХУВЬД ХАМГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙД ТООЦОГДОЖ БАЙНА.

Нийслэлийн хэмжээнд үерт өртөх байдлын үнэлгээгээр 25.000 орчим хүн ам өртөх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргаад байна.