НИЙСЛЭЛ УЛСЫН ТӨСӨВТ 263 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг үргэлжиллээ. НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн хэлэлцэх асуудлыг танилцуулав. Төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хийлээ... ... Нийслэлийн төсвийн орлогын 82.7 хувийг татвар, 17.3 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд зарлагын 35.1 хувийг урсгал зардалд, 46.7 хувийг хөрөнгийн зардалд, бусад гэсэн байдлаар зарцуулах байна. Тухайлбал, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт борооны ус зайлуулах шугам сүлжээ ний 15.1 км, 12 байршилд тавихад 12.6 тэрбум төгрөг, Ганц худаг орчмын үерийн хамгаалалт хийх 3.9 тэрбум төгрөг, Сэлбэ, Дамбадаржаа орчимд шинээр баригдах дэд станцын ажилд 2 тэрбум төгрөг, гэрэл цахилгаангүй, хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахад 10 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслүүдийн нийслэлийн хариуцах хөрөнгө оруулалтад 59.4 тэрбум төгрөг зарцуулах байна. Орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөг тусгасан бөгөөд олон нийтээс гудамж талбайн камержуулалтыг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх, үерийн хамгаалалтын суваг шуудуу хийх, засах болон бусад саналууд иржээ...

GNNGNN
Dec 2, 2025  
 0
НИЙСЛЭЛ УЛСЫН ТӨСӨВТ 263 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛНЭ