"НЭР ДЭВШИГЧ Н.ГАНИБАЛЫГ "БОСОО ХӨХ МОНГОЛ" ТББ-ЫН ГУРВАН ИРГЭН БИЧЛЭГ ХИЙЖ, ХЭЛ АМААР ДОРОМЖИЛСОН ҮЙЛДЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА"

GNNGNN
Jun 26, 2024  
 0
"НЭР ДЭВШИГЧ Н.ГАНИБАЛЫГ "БОСОО ХӨХ МОНГОЛ" ТББ-ЫН ГУРВАН ИРГЭН БИЧЛЭГ ХИЙЖ, ХЭЛ АМААР ДОРОМЖИЛСОН ҮЙЛДЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА"

Сонгуультай холбоотой ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр нэр дэвшигч Н.Ганибалын биед халдсан гэх мэдээлэлд дараах тайлбарыг өглөө.

ЦЕГ-ын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулга "Зургаадугаар сарын 24-нд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Н.Ганибал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд иргэд сонгогчтой уулзсаны дараа нэр бүхий гурван иргэн утсаар бичлэг хийж, хэл амаар доромжлох үйлдэл гаргасан. 

Нэр дэвшигчийн бие төлөөлөгч Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Нэр бүхий гурван иргэний хэн гэдгийг нь тогтоосон.

Энэ гурван иргэн "Босоо хөх монгол" ТББ-ын гишүүнчлэлтэй байсан. Мөн мөрдөгчийн даалгавраар тухайн иргэдээс тайлбар мэдээлэл авч байна" гэв.