НААДАМЧДЫН ГУДАМЖ, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ, ИХ, БАГА ТОЙРУУ ОРЧМЫН ЗАМЫГ ТҮР ХУГАЦААГААР ХААНА
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев тэргүүтэй зочид, төлөөлөгчид 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.