МУГТ Б.БААСАНХҮҮГИЙН НЭРЭМЖИТ ЖҮДО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ТЭМЦЭЭН БОЛНО

GNNGNN
Sep 16, 2024  
 0
МУГТ Б.БААСАНХҮҮГИЙН НЭРЭМЖИТ ЖҮДО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ТЭМЦЭЭН БОЛНО

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран Олимпын мөнгөн медальт, МУГТ Б.Баасанхүүд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг энэ сарын 19-21-ний өдөр Мөрөн хотод зохион байгуулна.

Энэ үеэр тамирчдын техник, ур чадварыг дээшлүүлэх, жүдо бөхийг хөгжүүлэх зорилгоор Олимпын мөнгөн медальт, МУГТ Б.Баасанхүүгийн нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн тэмцээн зохион байгуулна. Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Б.Баасанхүү 13 наснаасаа эхлэн жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд "Парис-2024" Олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж  Монгол Улсын Гавьяат тамирчин болсон юм.