БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ СЭРҮҮСНЭ

GNNGNN
Sep 16, 2024  
 0
БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ СЭРҮҮСНЭ

2024 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Анхааралд: 18-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг онцгойлон анхааруулж байна. 

Хур тунадас: 17-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Халх голын сав газраар, 21-нд Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: 17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус, өдөртөө +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +12...+17 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус дулаан, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 21-нээс ихэнх нутгаар дулаарна.

 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 18-19-нд шилжих шөнө бороо, нойтон цас, 19,24-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 18,25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэрч шөнөдөө -1...+4 градус дулаан, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 21-нээс дулаарч шөнөдөө +4...+9 градус дулаан, өдөртөө +15...+20 градус дулаан байна.