МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙН ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН ТОДОРЛОО
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндсэн бүрэлдэхүүнээ танилцууллаа.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 12 тоглогч багтсан бөгөөд багийг ерөнхий дасгалжуулагч Фрагкиас Василиос удирдан ажиллана. Харин туслах дасгалжуулагчаар Б.Тамжид, Ц.Азбаяр, Б.Ганхөлөг нар ажиллах бол биеийн нөхөн сэргээх эмчилгээний мэргэжилтнээр Масурас Константинос, эмчээр С.Намуунаа ажиллахаар болжээ.
Тэгвэл шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Эрдэнэцогт, Ш.Энхийн-Од, Б.Барсболд, А.Азбаяр, Г.Болор-Эрдэнэ, Т.Ууганбаяр, Д.Баясгалан, Э.Саруул-Эрдэнэ, А.Энхбаясгалан, С.Биндэръяа, Э.Сугар-Очир, Х.Оргил нар багтжээ.
