МОНГОЛЫН ХЭВЛЭЛИЙН МАГНАТ АГСАН Ц.БАЛДОРЖ 2007 ОНД ИЙНХҮҮ ХЭЛЖ БАЙВ

GNNGNN
Sep 14, 2026  
 0
МОНГОЛЫН ХЭВЛЭЛИЙН МАГНАТ АГСАН Ц.БАЛДОРЖ 2007 ОНД ИЙНХҮҮ ХЭЛЖ БАЙВ

Сэтгүүлчид ажил хаях юм бол улстөрчид их хохирно доо

Улс төрийнхөн "Сэтгүүлчид, бид нарыг магтан дуулж, шүүмжилж, муулж хоолоо олж иддэг" гэж ярьдаг. Үнэндээ эсрэгээрээ байхгүй юу. Улстөрчид гэдэг бол хэн ч мэдэхгүй ганзагын наймаачин, нэг жижиг бизнесмен. Xэн ч мэдэхгүй нэг хөдөлгөөн байгуулсан нөхөр. Тэд сэтгүүлчдээр дөрөөлж улс төрд орж, орсноороо том бизнес эрхэлж, ард түмнийг шулж мөлжиж, авилга, хээл хахууль авч амьдарч байна.

Сэтгүүлчид ажил хаяхаа бүр больё, улс төрийн, улстөрчдийн тухай бичихээ больё л доо. Бичихдээ Засгийн газар УИХ ийм ийм шийдвэр гаргалаа гэж бичье. Нэрийг нь дурьдахаа больё. Сэтгүүлчид бүгд нэг бодолтой ингэчих юм бол энэ улстөрчид их зөв амьдарч эхэлнэ. Тиймээс сэтгүүлчдэдээ улстөрчдийг сайнаар ч, муугаар ч нэрийг нь битгий дурьд гэж уриалмаар байна. УИХ-ын нэг гишүүн огцорчээ л гэж бичье. Царайг нь хараад танивал тэр л биз. Эд нар чинь бүр үндэсний баатар болчихоод байна шүү дээ.