М.НАРАНТУЯА: ЦААШИД ЦАХИМ ХАЯГАА ЦЕНЗУРДЭНЭ. ГЭХДЭЭ УИХ-ЫН ГИШҮҮН ГЭЭД ДОРОМЖЛУУЛААД БАЙХГҮЙ

GNNGNN
Jul 1, 2024  
 0
М.НАРАНТУЯА: ЦААШИД ЦАХИМ ХАЯГАА ЦЕНЗУРДЭНЭ. ГЭХДЭЭ УИХ-ЫН ГИШҮҮН ГЭЭД ДОРОМЖЛУУЛААД БАЙХГҮЙ

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан 126 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх гардууллаа. Энэ үеэр ИЗНН-ын жагсаалтаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон М.Нарантуяа дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "Хүмүүст магтуулах надад сонин биш. Хамгийн гол нь төлөөллийн ажлаа маш сайн хийх үүрэг хариуцлагаа ухамсарлана. Энэ ордон бол мөрөөдлийн эсвэл ид шидийн ордон биш. Маш сайн хичээж, олны итгэлийг тээж энд орж ирсэн.

Надад санал өгсөн 70 гаруй мянган санал бол ИЗНН-аар дамжуулж намайг “Хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөөллийн ажлыг илүү бодитой, төрийн түвшинд хийнэ байх аа” гэж найдаж өгсөн. Тийм болохоор энэ үүргээ хариуцлагатайгаар дааж явах болно.

Цаашид цахим хаягаа цензурдана. Гэхдээ УИХ-ын гишүүн гээд гэнэт нэг өдөр төрөл арилжина гэж ойлгож болохгүй. Мэдээж хувийн зан характер тэр дундаа хүмүүстэй ан мана үзэлцдэг байдлаа тодорхой хэмжээгээр татах гэж хичээнэ. Гэхдээ УИХ-ын гишүүн болно гэдэг иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах болохоос биш хэн дуртайд нь  доромжлуулаад байхгүй.