М.НАРАНТУЯА-НАРА: АМЬДРАЛДАА АЛБАН ТУШААЛ ГЭЖ ШУНАЖ ЯВСАНГҮЙ

GNNGNN
Oct 23, 2024  
 0
М.НАРАНТУЯА-НАРА: АМЬДРАЛДАА АЛБАН ТУШААЛ ГЭЖ ШУНАЖ ЯВСАНГҮЙ

УИХ-д дөрвөн суудал авсан ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатараас сонгуулийн үеэрх намын хандив, санхүүжилттэй холбоотой асуудлаар тодруулсан юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара намдаа их хэмжээний мөнгө хандивласан хэмээн мэдэгдээд буй.

Тэгвэл Б.Батбаатар хэвлэлд өгсөн тайлбартаа "М.Нарантуяа-Нара гишүүн намд 125 сая төгрөг л хандивласан. Бусад санхүүжилтийг нь мэдэхгүй. Бид саяхан Үндэсний хороогоо хуралдуулж дэд дарга нараа чөлөөсөн. М.Нарантуяа-Нара гишүүн албан тушаалд шунах хэрэггүй, сонгуулийн үр дүнд нэг хүний оролцоо ч гэж байхгүй. Би гэхэд намдаа 500 саяыг хандивласан" гэж мэдээлсэн байдаг.

Түүний хариуд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара " Амьдралдаа албан тушаал гэж шунаж явсангүй. Өөрийг нь чирээд гарах магадлал өндөр үед шууд Дэд дарга болгочихно, дургүйг нь хүргэвэл шууд буулгачихна. Айл гэр болж тоглодог шиг, нам болж тоглогсод л юм биз. Ах дүү нараа суулгаад ч ирц нь бүрдээгүй хурлаараа өөрсдийгөө хуураад хөөргөөд явна л биз, надад эдэнтэй зууралдах зав алга. Иргэдийнхээ төлөө амласан амлалтаа мартдаг нь би биш тул өмнөх ажлаа хичээх минь" гэж хариу тайлбар хийжээ.