MCS-ИЙН ВИВА СИТИД БАРИЛГЫН СУУРЬ ЦӨМӨРЧ, ЖИЛ ГАРУЙ БОЛЖЭЭ
"Вива сити хотхоны голын эрэг талаас хоёр дахь эгнээний 10-р байрын барилгын суурь цөмөрч, эмтэрсэн, хундаам ялзарсан" гэх мэдээллийг тус хотхоны оршин суугч бидэнд өгсөн. Манай сурвалжлах баг тухайн 10-р байранд очиход цөмөрсөн барилгын суурийг ногоон хөшгөөр хаасан нөхцөл байдалтай байлаа. Барилгын суурь нь барилгын бүх ачааг хүлээн авч буурь буюу газарт дамжуулах үүрэгтэй байдаг. Тус хотхоны ихэнх барилгын хана цуурсан харагдана. 10-р байрын тухайд бага зэргийн хазайлт үүсэхэд барилга нурах нөхцөл байдал үүсэж магадгүй байгааг байрны иргэд ярилаа. MCS-ийн харъяалал бүхий Вива сити хотхонд үүсээд буй энэ ноцтой асуудлыг хариуцах ямарваа нэг субъект байдаггүй гэнэ.
Энэ талаар тус хотхоны иргэнээс тодруулахад "Энэ чинь одоо жил тойрчихлоо шүү дээ. Харахад ер нь ойлгомжтой байгаа биз дээ. Энэ байр хазайлт өгвөл яана. Хүүхдүүд энэ хавиар явна. Хий дэмий хөшиг татчихаад нүглийн нүдийг хуурчихаад байж байна. Манай хотхоны хэн ч хэлнэ. Осолтой. Ийм нөхцөл байдалтай байгааг мэдэж байгаа шүү дээ.
Энэ байрны хажууд СӨХ харагдаж байна. Хороо ч байна. Албаныхан бүгдээрээ л мэдэж байгаа. Цаашаагаа ярихаар зэрэг хүчгүйдээд байгаа юм уу даа. Хөрөнгө, мөнгө л гэж ярьдаг юм шиг. Гайгүй байгаа дээр нь янзалчихад болдоггүй юм байх даа. Дуулах нь ээ хөрөнгө мөнгө л яриад байдаг юм шиг. Хариуцсан тодорхой эзэн байхгүй. Бие бие рүүгээ манайхан сайхан хийнэ шүү дээ" гэлээ.
Залуусын хотхон, Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалт шагналын эзэн Вива сити хотхон Яармагийн гүүрний баруун урд талын 800 метр орчим газарт сүндэрлэдэг. Тус хороололд орон сууцны барилгын нэг метр квадрат тутамд 2.2 сая төгрөг иргэд төлсөн гэдэг. Үүндээ харамсаж байгаа талаараа иргэд ярьсан юм. Учир нь тус хороололд халаалт, цахилгаан, хэрэглээний халуун хүйтэн ус гэнэт тасрахаас эхлээд барилгын хана хуулрах гэх мэт олон асуудал байнга үүсэж байдгийг оршин суугчид ярилаа. Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг хийсэн гэх “Эм Си Эс пропертис” ХХК-д Вива сити нь одоо хамааралгүй болчихсон уу