ИХ ХЭМЖЭЭНИЙ БЭЛЭН МӨНГӨТЭЙ ЯВСАН МУ-ЫН ИРГЭНИЙГ ХИАГТ БООМТОД СААТУУЛЖ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ
ХИАГТ ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ БООМТОД МОНГОЛ УЛСЫН ИРГЭН СААТУУЛАГДАЖ БУЙ ТАЛААР ТУС УЛСЫН ГАЗЕТА АГЕНТЛАГ МЭДЭЭЛЭВ.
Тодруулбал, Орос-Монголын Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор гарахдаа таксигаар зорчиж явсан Монгол Улсын 54 настай иргэн 48 мянга гаруй ам.доллартай тэнцэх мөнгийг бэлнээр авч явсан бөгөөд 10 мянган ам.доллар, 20 мянган евро, 1.5 сая гаруй рубль, 240 гаруй мянган төгрөгийн дэвсгэртүүд нь өөр өөр бэлэн мөнгө байжээ. Улмаар ОХУ-ын Эрүүгийн хуулийн 200.1 их хэмжээний бэлэн мөнгө хууль бусаар нэвтрүүлэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж Монгол Улсын иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Энэ талаар Буриадын Гаалийн газрын хэвлэл мэдээллийн албанаас “тухайн иргэний авч явсан мөнгөний хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин хэтэрсэн гэж үзэж байна. Энэ тохиолдолд зөрчил гаргасан этгээдийг хууль бусаар шилжүүлсэн мөнгөн дүнг гурваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлана” гэж мэдэгдлээ.