МАРГААШ: УЛААНБААТАРТ 25 ХЭМ ДУЛААН, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО

GNNGNN
Jun 9, 2025  
 0
МАРГААШ: УЛААНБААТАРТ 25 ХЭМ ДУЛААН, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО

2025 оны 06-р сарын 09-ний 20 цагаас 2025 оны 06-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.