МАН-ЫНХАН ЛУ.ГАНТӨМӨРТ: "НАМЫН ДАРГАА ӨГЧ БОЛОХГҮЙ" ГЭЖЭЭ
2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, АН-ын даргаар бүртгүүлэх өргөдлүүдийг авч хэлэлцээд Лувсаннямын Гантөмөрийг тус намын даргаар бүртгэсэн билээ. УИХ-ын 2024 оны сонгуульд АН хэдийгээр олонхи болж чадаагүй боловч, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тус намыг Засгийн Газартаа урьж, оруулсан. АН-ын дарга Лу.Гантөмөр эдүгээ УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайдаар ажиллаж буй.
Ер нь хамтарсан Засгийн Газар байгуулах тохироог МАН, АН, ХҮН намын удирдлагууд 2013 оны 10-р сард ХБНГУ-д ажиллах үеэрээ аль хэдийн хийсэн тухай улс төрийн хүрээнд ярьдаг.
Иймээс ч Лу.Гантөмөр Ардчилсан Нам УИХ-ын 2024 оны сонгуульд ялах бүрэн боломжтой байхад маш муу менежмент хийсэн гэж намынх нь гишүүд хүртэл дүгнэдэг юм.
АН-ын дүрмээрээ бол Лу.Гантөмөр аль хэдийн огцрох ёстой ч энэ асуудал мөддөө шийдэгдэхгүй нь.
Учир нь МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайд, АН-ын дарга Лу.Гантөмөрт: "Намын даргын албан тушаалаа яасан ч өгч болохгүй" гэж шахалт үзүүлж байгаа гэнэ.
Албан ёсоор бол, хамтарсан Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд чи өөрөө л намаа зангидаж, удирдахаас өөр арга байхгүй гэж тайлбарлаж байгаа гэх боловч үүний цаана АН-ыг улам сулруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн зохион байгуулалтад МАН-ынхан өөрсдөө оролцож, захиалгын, тоглоомын нэр дэвшигч дэвшүүлэх сонирхол байхыг үгүйсгэх аргагүй.
эх сурвалж: Sonin.mn