МАН, АН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЛОО

GNNGNN
Nov 22, 2024  
 0
МАН, АН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЛОО

УИХ дахь АН, МАН-ын бүлэг өнөөдөр /2024.11.22/ 10.00 цагт хуралдаж, 2025 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ. Улмаар хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн байна.

Одоо холбогдох байнгын хороод хуралдаж, санал, дүгнэлт гаргана.

Үргэлжлүүлэн 15.00 цагт УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товлосон.


Хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулна. УИХ-ын гишүүд энэ хуулийн 90.4-т заасны дагуу үг хэлнэ. Хориг тавьсан зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж, дүнг танилцуулна. 

Хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.

  • Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулна. Уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.