МАЛАЙЗЫН ШҮҮХ С.ШААРИЙБУУД 5.5 ТЭРБУМЫН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
![МАЛАЙЗЫН ШҮҮХ С.ШААРИЙБУУД 5.5 ТЭРБУМЫН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА](https://gnn.mn/uploads/images/202502/image_870x_67ac51b101543.jpg)
Одоогоос 19 жилийн өмнө Малайз Улсад монгол эмэгтэй тус улсын төрийн өндөр албан тушаалтны захиалгаар хэрцгийгээр хөнөөгдсөн харамсалтай хэрэг гарсан.
Улмаар хэргийг үнэн зөвөөр шалгуулж, хэрэгтнүүдийг зохих ёсоор шийтгүүлэхийн тулд талийгаачийн аав С.Шаарийбуу 2007 оноос эхлэн тэмцсэн.
Энэ хугацаанд С.Шаарийбуугийн тэмцэл үр дүнд хүрч, Ш.Алтантуяагийн амийг хохироосон хэрэгтнүүдийг яллаж чадсан. Гэхдээ гол хэрэгтэн болох аллагын захиалга өгсөн Малайз Улсын Ерөнхий сайд асан Нажиб Разак шийтгэгдээгүй. Мөн хэргийг гардан үйлдсэн цаазын ялтай хоёр цагдаагийн нэг нь Австрали руу оргон гарч, нөгөөх нь бүх насаараа хорих ялаар шийтгүүлэн Малайзын шоронд хоригдож байгаа юм.
Түүнчлэн Малайзын Дээд шүүх 2006 онд тус улсад бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд 5 сая малайз рингит буюу 5.5 тэрбумын нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байдаг. Гэвч энэ нөхөн төлбөр олгогдоогүй.
Тэгвэл өнөөдөр /2025.02.12/ Малайзын шүүхээс тус улсын Ерөнхий сайд асан захиалга өгч, алуулсан монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн ар гэрийнхэнд учирсан хохирлыг яаралтай барагдуулах шийдвэр гаргажээ.
Энэ хүрээнд тус улсын Засгийн газарт 30 хоногийн дотор Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд 4.7 сая малайз рингит буюу 5.5 орчим тэрбумын нөхөн олговр байршуулах шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн байна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.