Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УЛААНБААТАР ХОТЫГ 14 ХОТОД ХУВААН БИЕ ДААН ХӨГЖҮҮЛНЭ

GNNGNN
May 4, 2024  
 0
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УЛААНБААТАР ХОТЫГ 14 ХОТОД ХУВААН БИЕ ДААН ХӨГЖҮҮЛНЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар "20 минутын хот" концепцийг хэрэгжүүлэх эрх зүйн цогц реформыг УИХ-д өргөн барив.
Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэл бол эрх мэдлийн хэт төвлөрөл гэдэг дүгнэлт хийж байна.

  • Хөшигийн хөндий буюу Шинэ зуунмод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлнэ.
  • Улаанбаатар хотыг 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авах стандарт тогтооно.
  • Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай болгож томсгоно.
  • Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулна.
  • Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлнэ.