Б.ЭНХБАЯР: Х.БАТТУЛГА, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХОЁР ТӨМӨР ЗАМЫГ ТӨРИЙН НУУЦАД АВЧ, НҮҮРС УРЬДЧИЛАН БОРЛУУЛАХ ЗАМААР "БОДЬ ИНТЕРНЭЙШНЛ"-ТЭЙ ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

GNNGNN
Nov 13, 2026  
 0
Б.ЭНХБАЯР: Х.БАТТУЛГА, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХОЁР ТӨМӨР ЗАМЫГ ТӨРИЙН НУУЦАД АВЧ, НҮҮРС УРЬДЧИЛАН БОРЛУУЛАХ ЗАМААР "БОДЬ ИНТЕРНЭЙШНЛ"-ТЭЙ ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөө "Бодь"-ийн 110 сая ам.долларын гэрээтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хаяглан пост бичсэн. Ингэхдээ "Бодийн 110 сая ам.доллар валютаар биш, 286 тэрбум төгрөгөөр шилжсэн гэв. Одоо бүр сандарвал манай богино могой гэрээг нь хийхдээ ингэж бодоогүй гэх нь л дээ.

Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа. Одоохондоо энэ сэдвийг хуулийнхан дээр хүчээр барьж байгаа ч, 110 сая ам.доллар төмөр замд зарцуулагдаагүй баримт устахгүй ээ. Орлуулж болохгүй. Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ" гэжээ.

Тэгвэл Б.Энхбаяр хариуд нь "Тагнуулын байгууллагын дүгнэлт, Засгийн газрын шийдвэрээр энэ намар ил болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрлэсэн 2021 оны 06-р сарын 23-ны өдөр бол шинэ Ерөнхийлөгч сонгогдоод тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхээс хоёр хоногийн өмнө амжиж Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын “чоно борооноор” хийсэн ажил. Төмөр замыг төрийн нууцад авч, нүүрс урьдчилан борлуулах (офтейк) замаар Бодь интернейшнлтэй шууд гэрээ байгуулсан. Гэрээний дүнг нь хар. Л.Оюун-Эрдэнэ дандаа өөрийнхөө хулгайг гөлөг төөрүүлэх гэж өөр бусад руу иш үндэсгүй нялзааж худал ярьдаг сэтгэцийн асуудалтай хүн" гэжээ.

100-1.webp