Л.ГАНТӨМӨР: БИД ӨРГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ БОЛНО
УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас мэдээлэл хийж байна. АН-ын дарга Л.Гантөмөр "УИХ-ын сонгуулийн дүн мэдээг бүгд харлаа. АН-д саналаа өгсөн 440 гаруй мянган сонгогчиддоо чин сэтгэлээсээ талархаж байна. Хяналтын тооллогын дүн мэдээ өглөө гарна.
АН-ын өнгөрсөн парламентын суудлаа 43 суудал болгож чадлаа. Бид эв нэгдлээ хангаж байж, бүрэн эв нэгдэлтэйгээ харуулж байж энэ сонгуульд орохыг хичээсэн. Гэвч сонгуулийн дундуур ардчилсан намын гишүүн, хамтран зүтгэгчид гэж яригддаг хүмүүс бидний өрсөлдөгчдөд худалдагдах явдал асар их гарлаа.
Биднийг дэмжсэн 430 мянган сонгогчдын хүсч мөрөөдсөн авлигагүй монголыг бий болгохын төлөө ажиллана. Бид ард түмний төрийн бодлогыг дүгнэж байгаа дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, эрх баригч нам мөн бодлогын алдаагаа заса хэрэгтэй. Одоо хүнээ хөгжүүлж, өрнөөс гаргах хэрэгтэй. Өрийн дарамттай улс орны нөхцөл байдал биднийг нар үзүүлэхгүй нь. Иймээс өрнөөс гаргах, ажилгүйдлээс гаргах бодлогыг маш хүчтэй хэрэгжүүлэхээ биднийг дэмжсэн монголчууддаа амлаж байна. Бид та бүхний
Тойрог дээр нэр дэвшиж буй сайд, дарга нар асар их мөнгө зарцуулсан. Ардчилсан намын тойрогт нэр дэвшигчид энэ удаад асар их мөнгөний эсрэг нэр дэвшиж, маш их зориг, тэвчээр гарган нэр дэвшиж амжилт гаргаж чадлаа. Энэ пропорциональ тогтолцоог улам бүр хөгжүүлэх шаардлагатай байна. Төгс парламентийн засаглалын төлөө явна гэдгээ мэдэгдэж байна. Бидэнд засч залруулах зүйл их бий. Монголчуудын хуваагдал сайн зүйл авчрахгүй. Үүнийг бид таслан зогсоох хэрэгтэй.