ХЯЗААЛАН ҮХРИЙН ҮНЭ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 2.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА

GNNGNN
Feb 14, 2025  
 0
ХЯЗААЛАН ҮХРИЙН ҮНЭ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 2.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА

Үндэсний статистикийн хорооноос амьд мал болон түүхий эдийн өнөөгийн ханшийн мэдээллийн судалгааг гаргасан байна.

Малын зах зээлийн дундаж үнийн 2025 оны нэгдүгээр сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад,

  • атны үнэ 1.5 сая төгрөг болж, 111.4 мянган төгрөгөөр,
  • соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 61.9 мянган төгрөгөөр,
  • хязаалан гунан үхрийн үнэ 1.6 сая төгрөг болж, 175.2 мянган төгрөгөөр,
  • эр хонины үнэ 260.0 мянган төгрөг болж, 39.2 мянган төгрөгөөр,
  • эр ямааны үнэ 160 мянган төгрөг болж, 16.0 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.

2025 оны нэгдүгээр сард эр үхрийн үнэ Говьсүмбэр аймагт хамгийн өндөр буюу 2.5 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 1.0 сая төгрөг байна.

Үхрийн хоёр метрээс дээш урттай шир 2025 оны нэгдүгээр сард 12.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.0 мянган төгрөгөөр, цагаан ноолуурын нэг кг-ын дундаж үнэ 108.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.0 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.

Цагаан ноолуурын нэг кг-ын үнэ 2025 оны нэгдүгээр сард Дундговь аймагт хамгийн өндөр буюу 120.0 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 100.0 мянган төгрөг байна.