ХУУРАМЧ ЕВРОГ БАНКНЫ САЛБАРТ СОЛИУЛЖЭЭ

GNNGNN
Apr 28, 2024  
 0
ХУУРАМЧ ЕВРОГ БАНКНЫ САЛБАРТ СОЛИУЛЖЭЭ

Хуурамч валют хилээр нэвтрүүлж иргэд аж ахуй нэгжид их хэмжээний хохирол учруулах гэж байсныг таслан зогсоолоо.

Гадаад улсын иргэдтэй хамтран валют хуурамчаар бэлтгэх, ашиглах гэж оролдсон иргэн Д-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Урьдчилсан байдлаар 170.000 орчим евро буюу монгол мөнгөөр 600 сая орчим төгрөгийн валютыг энэ оны 3 дугаар сард манай улсын хилээр нэвтрүүлжээ.

Үүнийхээ дараа нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны 3 банкны салбарт хуурамч еврог солиулж мөнгөн дэвсгэрт болгох ажлыг зохион байгуулсан байна. Энэ хэрэгт одоогийн байдлаар гадаад улсын 3, манай улсын 5-6 иргэн нийт 10 орчим хүн холбогдон шалгагдаж байна.

Хуурамч еврогийн дэвсгэртүүдийг мөнгө тоологч машинд хийхэд ямар нэгэн гацалт алдаа заахгүй энгийн хүний нүдээр харахад ялгагдахааргүй жинхэнэ мэт хийцлэлтэй байсныг мэргэжилтнүүд хэлж байна. 

Энэ мэтээр иргэдийг залилах, хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах эрсдэл байна. Тиймээс та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.