ЗҮҮН ЗҮГИЙН НУТГААР ЦАС, БОРОО ОРНО

GNNGNN
May 11, 2024  
 0
ЗҮҮН ЗҮГИЙН НУТГААР ЦАС, БОРОО ОРНО

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 10-ны 20 цагаас 05-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр,

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9...+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +4...+9 градус дулаан, бусад нутгаар -3 хүйтнээс +2 градус дулаан өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10...+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28...+33 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.