ХУЛГАЙЧЫГ ХАМГААЛДАГ ЦАГДАА

GNNGNN
Apr 24, 2024  
 0
ХУЛГАЙЧЫГ ХАМГААЛДАГ ЦАГДАА

Бүх шатандаа хулгай нүүрлэсэн манай улсад хамгийн хэцүү нь оюуны хулгай. Телеграм дотор "Гоё кану", "Гоё кану татаж ав" зэрэг групп бий. Тэнд Монгол, гадаад гэлтгүй бүх шинэ кино, шоу нэвтрүүлэгийг хулгайлж оруулдаг. Өнөөдөр нээлтээ хийсэн кино, дөнгөж хэдхэн цагийн өмнө iptv-д орсон кинонууд тэнд ар араасаа байршиж, энэ хэрээр тухайн админы ажлуулдаг группийн гишүүдийн тоо нэмэгдэж, ашиг орлого нь ч арвиждаг байна.  

Тус группийн админаар фэйсбүүкт ANNA U орчуулгын баг гэх Солонгос контентуудыг орчуулж тавьдаг группийн админ ажилладаг аж.

Өчнөөн сар, өдрийн хөлс, хөдөлмөрөө урсган байж бүтээсэн киногоо хормын төдийд хулгайд алдаж, цөхөрсөн кино продакшнууд хулгайчдаа барих гэж өөрсдөө мэрийж хичээхээс Монгол Улсад оюуны өмчийг хулгайг гэмт хэрэгт тооцож, хариуцлага тооцох нь өдрийн од мэт цөөхөн.

Учир нь үүний эсрэг тэмцэж, хулгайчдыг илрүүлж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой цагдаагийн алба хаагч хулгайн үйлдлийг хаацайлж, ар талыг нь бат даадаг хамсаатан нь байхад энэ төрлийн гэмт хэрэг гаарч, илрүүлэлт тэг байгаад гайхах зүйлгүй биз.

ДЭЭР ДУРДСАН ТЕЛЕГРАМ ГРУППИЙН АДМИН А ГЭХ ЭМЭГТЭЙ ӨӨРИЙН ХААН БАНКНЫ ДАНСЫГ БАЙРШУУЛЖ ИРГЭДЭЭС 5000 ТӨГРӨГИЙН ХУРААМЖ АВДАГ. ИНГЭСНЭЭР БУСДЫН БҮТЭЭЛИЙГ ХУЛГАЙЛЖ ҮЗҮҮЛДЭГ БАЙГАА ЮМ. А ГЭХ ЭМЭГТЭЙ БАРИГДАХ ҮЕДЭЭ 99..55555 ГЭХ ДУГААРЫГ ӨГӨӨД “ЗАЛГААРАЙ” ГЭЖ БИЧМЭГЦЭЭ НЭГЭН ПРОДАКШНИЙ НАЙРУУЛАГЧЫГ БЛОК ХИЙЖЭЭ. ТУХАЙН ӨГСӨН ДУГААРЫГ НЬ ГҮҮГЛЭЭС ХАЙЖ ҮЗВЭЛ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИЙН НЭР, АЛБАН ТУШААЛ БАЙВ. ЭРЭЛ, СУРЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛВЭЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ДЭД ХУРАНДАА ЦОЛТОЙ ТЭТГЭВЭРТ ГАРСАН Г-ИЙН ЭЗЭМШДЭГ БАЙСАН УТАСНЫ ДУГААР БАЙХ БӨГӨӨД ӨӨРИЙНХӨӨ МЭРГЭЖЛИЙГ Ч, УТАСНЫ ДУГААРАА Ч ХҮҮ Т-Д ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭСЭН АЖ. ХЭРГИЙН ЭЗЭН, ХЭНГЭРИЙН ДОХИУР А-ИЙН НАЙЗ ЗАЛУУ, ХАМСААТАН ГЭХ Т НЬ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН МӨРДӨГЧ, ДЭСЛЭГЧ ЦОЛТОЙ. ОЮУНЫ БҮТЭЭЛИЙГ ХУЛГАЙЛАХ ҮЙЛДЛЭЭ ЗОГСООХЫГ ШААРДСАН УРАН БҮТЭЭЛДЧИЙГ “ТА НАР БАРЬЖ, НОТОЛЖ ЧАДАХ УУ? ТА НАР БҮҮ ХЭЛ ЦАГДААГИЙН КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС Ч ЧАДАХГҮЙ. ХЭН Ч ИЛРҮҮЛЖ, НОТОЛЖ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛ ДЭЭР СҮРЖИГНЭЖ БАЙЖ ӨӨРСДӨӨ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ ГҮТГЭСЭН ХЭРЭГТ ОРОВ ДОО” ХЭМЭЭН СҮРДҮҮЛЖ, ДАРАМТАЛЖЭЭ.

Угтаа бол миний цагдаа намайг хамгаална гэсэн итгэл, үнэмшилээр иргэд нь бүхэл бүтэн 100 жил итгэж, цагдаагийн нэр хүнд тэнгэрт мандаж явсан цаг саяхан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд төрийнхөө сүлдэд залбирч, Монгол Улсын төлөө зүтгэе хэмээн ёсолдог цагдаагийн алба хаагчид хамгийн увайгүй хэргийг үйлдэж, бузар бүхэн энэ байгууллагаас гардаг болж.

Насанд хүрээгүй хүүхдийг бүлэглэн хүчиндэж, мөрийтэй тоглоом, авлига, хулгай, дээрэм гээд адгийн хэрэг бүхнийг цагдаа үйлдэж, цагдаа хамгаалж байхад гэмт хэрэг илэрч, хэн хариуцлага хүлээх вэ?