ХОЁР ИРГЭН ТОГТООЛ УСАНД ЖИВЖ АМИА АЛДЖЭЭ

GNNGNN
May 29, 2025  
 0
ХОЁР ИРГЭН ТОГТООЛ УСАНД ЖИВЖ АМИА АЛДЖЭЭ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт “Тогтоол усанд хүмүүс живсэн байна” гэсэн дуудлага, мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Уг дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахад 26-30 насны хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж, нас барсан байж болзошгүй байдал урьдчилан тогтоогдоод байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тогтоол болон гол нуурын усанд орохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.