Х.ГАНХУЯГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН 4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ БОЛЧИХСОН БАЙНА

GNNGNN
Oct 3, 2024  
 0
Х.ГАНХУЯГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН 4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ БОЛЧИХСОН БАЙНА

УИХ дээр төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг, эрх зүйн орчныг бий болгох гээд ажлын хэсэг гарчихсан яваа. Хоёрхон жишээ хэлье.

  Эрдэнэс тавантолгой компани бусад төрийн өмчит компаниудад 2,7 их наяд төгрөгийн зээл олгосон байдаг. Энэ хэзээ яаж буцаж төлөгдөх вэ?. Энэ бол баялгийн санд хуримтлагдах ёстой мөнгө. Иргэдэд ногдол ашгаар очих ёстой мөнгө. Мөн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хөтөлбөрт зориулагдах ёстой мөнгө. Хэний шийдвэрээр ийм зээл олгогдсон, хэзээ буцааж төлөглөх вэ?

Төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг болсон байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК. Тендерт оролцоод хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд тендерт шалгарахгүй бол тендерт шалгарсан байгууллагаа дарамталдаг, тендерт хамт орсон хувийн хэвшлийн компаниудаа дарамтладаг, ийм нөхцөл байдалтай болсон байна.

 Орон нутгийн янз янзын урамшууллын мөнгөнүүд яваад байна. Сая Л.Энх-Амгалан сайдын яриаг үзэж байхад НДС 4 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Би 2023 онд малчны нийгмийн даатгалын асуудлыг эсэргүүцээд дийлээгүй л дээ. Тэрэнтэй адилхан маш олон хөтөлбөр хэрэгжиж байна. Нийгмийн даатгалын сан нь дампуурч байна. Улсын төсвөөс сарлагийн хөөвөр, хонины ноос, сүү гээд таван хошуу малаас гардаг бүх юмыг нь урамшуулж байна. Гэтэл үр дүн нь яг юу байгаа юм бэ?