Х.БАТТУЛГА ГИШҮҮН ХАМГИЙН ОЛОН УДАА ӨВЧИЛСӨН БАЙНА

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын ирцийн мэдээг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Х.Баттулга хамгийн олон удаа эмнэлгийн чөлөө авсан буюу нийт 11 удаа эмнэлгийн чөлөө авчээ. Чуулганы нийт 11 удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Ц.Туваан нар 5 удаа тасалсан бол С.Амарсайхан болон Б.Батцэцэг нар 8 удаа хуралд оролцоогүй байна.