ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭХ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС МАН-ЫН БҮЛЭГ 5 ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВЛАА
УИХ-ын чуулганаар Хаврын морин уралдааныг сэргээх тухай У.Отгонбаяр нарын гишүүдийг өргөн мэдүүлсэн хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж хариулт авсан.
Дараа нь хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт явуулах гэсэн боловч МАН-ын бүлгийн гишүүд хоорондоо үл ойлголцолтой байсан тул тус намын бүлгийн дарга Ж.Батжаргал ажлын тав хоногийн завсарлага хүссэн тул УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ завсарлага өглөө.
