“ХАНГАЙ“ ЗОЧИД БУУДАЛД 6 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ӨР БАРАГДУУЛАХ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛСЭН БАЙНА

GNNGNN
May 9, 2024  
 0
“ХАНГАЙ“ ЗОЧИД БУУДАЛД 6 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ӨР БАРАГДУУЛАХ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛСЭН БАЙНА

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "Хангай" зочид буудалд мэдэгдэл хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Хангай" зочид буудлын барилгад Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 6 сая төгрөгийн татвар өрийг 15 хоногийн дотор төлж барагдуулах, Нийслэлийн хяналт, шалгалтын газраас энэ сарын 15-ны дотор зочид буудлын барилгад мэргэжлийн дүгнэлт гаргуулах мэдэгдэл хүргүүллээ" гэжээ.