ХӨВСГӨЛД ГАРСАН ОЙН ТҮЙМЭРТ 225 ГА ТАЛБАЙ ӨРТЖЭЭ
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Сар гэрийн гол" гэдэг газар ойн гал түймрийн цэг илэрснийг 2024.08.26-ны өдрийн 16:20 цагт ОБЕГ хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар ажиллаж, 09.15-ны өдрийн 15:25 цагт ойн гал түймрийг цурамд оруулж, 09.16-ны өдрийн 10:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 225 га талбай өртжээ.