ШУУРХАЙ: ЭМДЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН, НЭХЭМЖЛЭЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА А.ТӨВШИН НАРЫГ ЭМД-ЫН САНГ ТОНОСОН ГЭЖ СЭЖИГЛЭН АТГ-ААС ӨЧИГДӨР БАРИВЧИЛЖЭЭ

GNNGNN
Sep 17, 2024  
 0
ШУУРХАЙ: ЭМДЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН, НЭХЭМЖЛЭЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА А.ТӨВШИН НАРЫГ ЭМД-ЫН САНГ ТОНОСОН ГЭЖ СЭЖИГЛЭН АТГ-ААС ӨЧИГДӨР БАРИВЧИЛЖЭЭ

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин нар эмнэлгүүдээс хахууль авч худал бичилт хийж ЭМД санг тоносон гэж сэжиглэж байгаа тул өчигдөр АТГ-аас баривчилжээ. Эрүүл мэндийн сайдын  хурлын үеэр түүнийг баривчилсан аж. Төвшин, Бямбасүрэн нар нь авлига авсныхаа дараа холбогдох тушаал юмаа гаргаж хөлжиж байсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Сануулахад, Төвшин нь Мөнхийн Тун ХХк-ийн захирал байсан бөгөөд 2021 онд Бямбасүрэнгийн тушаалаар томилогдсон. Тухайн үед  хууль журмаараа төрд 8 жил ажилласан хүнийг томилох ёстой бсан ч туршлагагүй хүнийг томилж бсан асуудал яригдаж байлаа. Харин одоо сангийн хөрөнгө мөнгө даатгал төлөгчдөдөө хүрэлцэхгүй, ачаалал авдаг том эмнэлгүүд санхүүжилтээ авч чадахгүйгээс иргэд хохирч байгаа юм.