ХӨВСГӨЛ АЙМАГ БУСАД БҮС НУТГААС МАЛ, АМЬТАН НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОЖЭЭ

GNNGNN
Jun 22, 2026  
 0
ХӨВСГӨЛ АЙМАГ БУСАД БҮС НУТГААС МАЛ, АМЬТАН НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОЖЭЭ

Малын гоц халдварт өвчин Баян-Өлгий аймагт анх тархнаас хойш өнөөдрийн байдлаар Дундговь, Булган, Дорноговь гэсэн аймгуудын зарим сумдад гараад байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим аймгууд урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авч эхэлжээ.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Онцгой комисс бусад аймгаас мал, амьтан нэвтрүүлэх, шилжүүлэн тээвэрлэх хөдөлгөөнийг зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглохоор болжээ. Мөн Булган, Архангай, Завхан аймагтай хил залгаа Тариалан, Жаргалант, Цэцэрлэг, Рашаант сумын нутаг дэвсгэрт хяналтын цэг байгуулж, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгахаар шийдвэрлэсэн байна.