ДЭЛХИЙН 34 УЛСААС 10,221 МОНГОЛ ИРГЭН УИХ-ЫН СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА
Гадаадад оршин суугаа монгол иргэд УИХ-ын 2024 оны сонгуульд саналаа өгөхийн тулд өнөөдрийн дотор тухайн орондоо байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх учиртай.
Одоогийн байдлаар дэлхийн 34 улсаас 10,221 хүн саналаа өгөхөөр бүртгүүлээд байгаа аж.
Хэрэв хилийн чанадад оршин суугаа иргэн та УИХ-ын сонгуульд саналаа өгөх бол
- https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд бүртгүүлэх;
- https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын цахим шуудангаар илгээн бүртгүүлнэ. Эсвэл өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.
Хилийн чанадад оршин суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр 07:00-22:00 цаг /орон нутгийн цагаар/ хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт авна.