ХӨСҮТ: НЭР БҮХИЙ ИРГЭДИЙГ ДОХ-ТОЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМ ОРЧИНД ТАРААЖ БАЙНА
Амралтын өдрүүдэд цахим орчинд жүжигчин Б.Батмаа болон "Люмино" хамтлагийн Бажи нар ДОХ-ын халдвар авсан гэх мэдээлэл цацагдсан бөгөөд тэд өөрсдөө энэхүү мэдээллийг няцаагаад байсан юм.
Тэгвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛД "Олон нийтийн сүлжээгээр нэр бүхий иргэдийг ДОХ-ын халдвартай, мөн өвчний халдвартай хүүхэд төрсөн гэх мэт үндэслэлгүй, худал мэдээлэл цацагдаж байна. Манай улсад 1992 оноос хойш нийт 451 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2026 онд ХДХВ-ийн 24 шинэ тохиолдол бүртгэгдсэн" гэжээ.
